Статистик програмчлалын R хэл

Г.Махгал, Ш.Мөнгөнсүх, 2017

  • Нэр: Статистик програмчлалын R хэл
  • Зохиогч: Г.Махгал, Ш.Мөнгөнсүх
  • Редактор: Б.Магсаржав
  • Хэвлэгдсэн: 2017
  • ISBN: 978-99978-0-753-3

R хэл нь орчин үеийн статистикчдын эзэмшсэн байх үндсэн мэдлэг чадваруудын нэг болсон бөгөөд дэлхий дахинд түүний хэрэглээ цаашид ч өсөн нэмэгдэх хандлагатай байна.

Энэхүү сурах бичигт статистикийн R програм буюу R програмчлалын хэлний талаарх үндсэн ойлголт болон практик хэрэглээг авч үзсэн бөгөөд дараах хүрээг хамарсан. Үүнд:

  • програмын танилцуулга
  • програмчлалын хэлний талаарх үндсэн ойлголт
  • R хэлний хувьсагчийн төрлүүд болон үндсэн операторууд
  • давталт болон нөхцөлт тушаалын оператор болон функцүүд
  • класс ба объект, багц хөгжүүлэлт
  • практик хэрэглээ

зэрэг багтана.

Програмчалын хэлний суурь ойлголтыг харьцангуй энгийнээр тайлбарлахын зэрэгцээ R хэлний онцлог зүйлсийг нарийвчлан авч үзсэн. Мөн тайлбарыг жишээ код, түүнээс гарах үр дүнгийн хамт дэлгэрэнгүй, тодорхой өгсөн. Иймд тус номыг ашиглаж статистик програмчлалын R хэлийг бие даан сурч эзэмшихэд програмчлалын хэлний ямар нэгэн суурь мэдлэг үл шаардагдах бөгөөд практик хэрэглээнд холбогдох үндсэн үйлдлүүд болон бусад нэмэлт зүйлсийг тусгасан тул энэ нь статистикч таны ширээний ном байх болно гэдэгт итгэлтэй байна.

Тус сурах бичиг МУИС Пресс хэвлэлийн газрын харьяа МУИС-ийн төв байранд байрлах номын дэлгүүрээр худалдаалагдаж байна.


Нийгмийн сүлжээгээр дамжуулан илэрхийлсэн сэтгэгдэл

Oh super. Bi ene heltei anh University of Vienna-d taniltsaj baisan. Endhiin Statistikiin surgaltiin programmiin undsen hicheeluudiin neg. Masteriin programmiin hicheeluudiig Rgui bol oilgohgui shuu dee kkk. Shine nom gargasand Mahgal bagshid bolon Munguu egchid bayar hurgeed nomiin tsagaan buyan delgereh boltugai gej yuruuy. :-)
Saikhantuya Buyannasan
Za ystoi tsag ue ee olson saihan buteel hiisen bagshdaa bolon Munguu egchid bayar hurgie.
Chuluunpurev Bat-ulzii