Магадлал Статистикийн Удиртгал

Б.Жамъяншарав, Г.Махгал, 2015

  • Нэр: Магадлал Статистикийн Удиртгал
  • Зохиогч: Б.Жамъяншарав, Г.Махгал
  • Редактор: О.Цэрэнбат
  • Хэвлэгдсэн: 2015
  • ISBN: 999734234-8

Статистик нь санамсаргүй шинж чанартай зүйлсийг шинжлэх ухааны үндэслэлтйгээр судлах аргуудыг багтаасан математикийн салбар шинжлэх ухаан юм. Энэхүү номонд статистикийн шинжлэх ухааны үндсэн ойлголтууд болох эх олонлог, түүвэр, параметр, тархалт, тархалтын төвийн болон хазайлтын хэмжээсүүд, параметрийг үнэлэх, таамаглал шалгах гэх мэт олон нэр томъёонуудын талаар бичсэн бөгөөд тохирох жишээ болон бодлогуудаар баяжуулсан болно. Ном нь агуулгаараа гурван үндсэн багц бүлгүүдээс тогтоно. Эхний багцаас статистик судалгаа гэж юу болох, судалгааны өгөгдлүүдийг хэрхэн цуглуулах болон тэдгээр цуглуулсан өгөгдлүүдээ хэрхэн тайлбарлахыг мэдэж авна. Санамсаргүй үзэгдэл, санамсаргүй хувьсагч, тархалтын болон нягын функц зэрэг магадлалын онолын суурь ойлголтуудын талаар хоёр дахь багцад үзнэ. Сүүлийн багц бүлгүүдээс статистик дүгнэлтийг хэрхэн гаргадаг болохыг мэдэж авна.

Тус сурах бичиг МУИС Пресс номын дэлгүүр болон бусад томоохон номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна.